04.30

Нора: Би нүдэндээ давхраа хийлгэж, зовхио татуулсан

Загвар өмсөгч Д.Оюунномин буюу Нора гоо сайхны мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрчээ. Тодоуулбал, тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Нүдэндээ давхраа хийлгэсэн. Би одоо 32 настай. Цаг хугацааны эрхээр зовхи унжиж эхэлсэн. Тиймээс нүдэндээ давхраа хийлгэж, зовхио татуулсан" хэмээн ярьсан юм. Ямартай ч хүүхнүүд гоо сайхны мэс засал хийлгэснээ нуудаг бол Нора ийнхүү өөртөө мэс хүргэснээ шулуухан хэлсэн юм.