04.30

”Маамуу нааш ир” аян өрнөж байна

Монгол Улсын Ардын жүжигчин хөдөлмөрийн баатар Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрч байна. 
Ойн хүрээнд МУГЖ Д.Долгор “Маамуу нааш ир” аян явуулж Нийслэлийн цэцэрлэгүүдэд “Хүүхэд нас” хүүхдийн дууны тоглолт хийж байгаа бөгөөд цаашид Дархан, Дорнод аймгуудад тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Дашрамд дурдахад, “Маамуу нааш ир” дуу бүтсэний 55 жилийн ойд зориулж “Маамуу нааш ир” нэртэй хөшөө босгон Монголын хүүхдийн ордны байруун талд сүндэрлүүлж дууг хөшөөнд мөнхөлж байсан билээ.