04.30

Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амарна.

Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр  Монгол, Хятадын төмөр замын боомтууд  Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.