ХОНЬ - (3/21-4/19)
Энэ өдөр эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг байна, иймээс хөгжилтэй зүйл хийхээр төлөвлөж яагаад болохгүй гэж. Найз нөхөд, хамтран ажиллагч, хамтрагчтайгаа уулзаж, үргэлж хийхийг хүсч байсан зүйлээ хий. Хууль зүйн асуудлууд төлөвлөсний дагуу явагдахгүй бол шинэ стратеги хэрэггэй болох байх. Эрүүл мэнддээ анхаар. Өөх тостой хоол, согтууруулах ундаанаас аль болох татгалз. Өглөө гэхэд бие амарсан байна.
ҮХЭР - (4/20-5/20)
Эрч хүч давамгай оршиж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцоно. Хардалтаас болж хайрттайгаа муудалцаж болзошгүйг анхаар. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага, далд дайсагналаас сэрэмжлэхийг одод зөвлөж байна. Дэмий яриа, утгагүй маргаан таны хамаг цагийг барах тул зайлсхийгээрэй. Шинэ танилтай болж, энэ харилцаа цаашдаа дотно холбоо болох магадлалтай. Эрүүл мэндийн байдал тогтворжино.
ИХЭР - (5/21-6/21)
Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал ихээхэн үр дүн авчрах болно. Бүтээлч авъяасаа нээснээр олон шинэ санаа төрөх байх. Шинэээр хайр дурлалын харилцаа эхлүүлэх нь таны хүсч байсан мэдрэмжийг өгч чадахгүй л болов уу. Тиймээс зүгээр л зөнд нь орхи. Магадгүй тэр хүн танд тохирох хүн биш байж болох юм. Хэрвээ айж байгаа бол хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хайр зөвхөн хүсч байгаа хүнд л ирдэг.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Энэ өдрүүдэд таны тэсвэр тэвчээрийг шалгах хэд хэдэн хүндхэн сорилтууд тулгарч магадгүй. Гэсэн ч өнөөдөр та бүтээмж өндөртэй хэвээрээ байна. Хэрэв гэртээ өөрчлөлт хийвэл ажлын үр бүтээмж дээшилнэ гэж тооцоолж буй бол өрөөгөө солих юм уу тавилгаа өөрчил. Өнөөдөр ерөнхийдөө ажил хэрэг бүтэмжтэй өдөр байна. Гэвч эргэлзээтэй асуудлууд санаж байснаас чинь удаан хугацаанд шийдэгдэж магадгүй.
АРСЛАН - (7/23-8/22)
Өөрийн бодолдоо үнэнч байх уу, хүний үгээр явах уу гэдэгт эргэлзээ үүснэ. Энэ нь тогтворгүй байдлыг бий болгох байх. Багийн бусад гишүүнд асуудал учруулж, уур бухимдал төрүүлдэг нэг ажилтан танай байгууллагад байна. Бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй хандвал таны үгийг хамт олон тань хүлээж авна. Албан харилцааны хувьд хүндрэл гарахаас болгоомжилж, гадаад хэлний сургалтад суух талаар бодож эхлэх бололтой.
ОХИН - (8/23-9/22)
Худалдаа наймаа зэрэг зарим төрлийн харилцаа холбоо ямар ч саадгүй байна. Танд таагүй санагдсан зүйлээ бодож саналгүй шууд хэлснээс болж асуудал үүснэ. Өнөөдөр хэт их мөнгө үрэхээс сэргийл. Заавал үнэтэй зүйл худалдан авалгүйгээр өөрийгөө баясгаж болно шүү дээ. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл худалдаж авах гэж байгаа бол зар сурталчилгаанд хуурталгуйгээр авах гэж буй зүйлийнхээ үнэ өртөг чанарын талаар сайтар асууж лавла.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Гэрт асуудал гарснаар зөрчилдөөн гарахаас сэргийл. Та шинэ байр хайх үнийн зөрүүнээс үүдэн шийдэлд хүрч чадахгүй. Урьдчилан таамаглаагүй байхад нөлөө бүхий хүн өмнөөс тань шийднэ. Асуудлын үндсэн шалтгаан нь өөрчлөлтийг эсэргүүцэх. Гэхдээ та үр дүнг нь хараад шагшиж магадгүй. Үнэнч шудрага байх нь өнөөдрийн чиг шугам юм. Хэрвээ та хуурч мэхлэвэл асуудал үүсч, ганц тохиох амьдралд тань дахин боломж гарахгүй. Жинлүүрийн ордныхон аль болох анхааралтай байгаарай. Та гэмгүй хүн шиг дүр эсгэж байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Жинлүүрийн ордонд Cap орших тул энерги багасна. Тиймээс санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бодож эргэцүүл. Тайвширч, байгалийн сайхныг мэдрэн аял. Бодолгүйгээр өгөх зөв сонголт биш боловч та хариуд нь хэр ихийг авснаа гайхах болно. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовох хэрэггүй. Алдаа бүрээсээ суралцаж, цааш яв.
НУМ - (11/22-12/21)
Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Өөртөө итгэлгүй, сул дорой байдал, бусадтай харилцахдаа алдаа гаргах, буруу төсөөлөл зэрэг нь ирээдүйд таны арилжаа наймаа болон бүтээлч үйл ажиллагаа явуулах замыг хаах бул хар чулуу болж мэдэх нь.
МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр од эрхсийн хандлага өсөж буурна. Танд ямар нэгэн зүйл шууд нөлөөлөхгүй бөгөөд шудрага зүйлсээр дүүрэн жаргалтай өдөр байх болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч матрынхны төрөлхийн хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аврана. Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна. Шийдэмгий бус дарга тань таны урмыг хугалах бөгөөд иймэрхүү албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн хямралд орох боломж бүү олго.
БУМБА - (1/20-2/18)
Өөрийн санаа зорилгын ачаар та зөв цаг үед зөв шийдвэр гаргана. Хэрэв боломжтой бол цаашид үргэлжлүүлэн суралц. Энэ нь мэдлэгийн хүрээгээ тэлэх, хувь хүн талаасаа өсөн хөгжих боломж өгнө. Хумхын ордын уран бүтээлчид олонд танигдах зорилго тавин ажиллаж эхэллээ. Хэрэв та гэртээ бүгэхээ больж өөр нутаг орноор явбал таны ухаан бодол саруулсан гэрэлтэх болно.
ЗАГАС - (2/19-3/20)
Та хэдийгээр төрөлхийн сайн хүн ч, энэ хэдэн өдөрт аливаа зүйлсийн дүнсгэр баргар, харанхуй талыг нь харахгүй байх тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Сонор сэрэмжтэй, болгоомжтой байхаа ойлгохгүй, ухаангүй загнах юм бол гарз хохирол гарч ирэх болно. Хайр дурлал тань үнэхээр идэвхитэй байж зарим нь гэрэл цацруулсан мэт бичиг, зүрхийг тань догдлуулах онцгой санал хүлээн авна.