05.13

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэлтэй байна

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний бүртгэл мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг дүүрэг, хороо тус бүрээр гарган 2016 оны 3 сарын 1-нд цахим хуудаст байрлуулсан. Мөн сонгогч нэг бүрийг өөрийн мэдээлэлтэй танилцах зорилгоор УБСЕГ-ын www.burtgel.mn веб сайтад нэрийн жагсаалтыг байршуулав.

Өнөөдрийн байдлаар 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнд:
Багануур дүүрэгт               - 19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
Бага хангай дүүрэгт           - 2,798 буюу 0.3 хувь
Баянгол дүүрэгт                 - 140,846 буюу 15.2 хувь
Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь
Налайх дүүрэгт                  - 23,976 буюу 2.5 хувь
Сонгино хайрхан дүүрэг   - 205,276 буюу 22.2 хувь
Сүхбаатар дүүрэгт            - 96.265  буюу 10.3 хувь
Хан-Уул дүүрэгт                 - 105.874 буюу 11.5 хувь
Чингэлтэй дүүрэгт             - 111.022 буюу 12.0 хувь  
Дээрх сонгогчдын саналыг нийслэлийн хэмжээнд нийт 396 санал авах байранд авах юм. Одоогоор нийслэлийн Сонгуулийн хороо, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байрны бэлтгэл ажлыг хангуулж байна. Тухайлбал, санал авах байрны цахилгааны хангамж, аюулгүй байдал, мэдээлэл харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж байна.

Нийслэлийн сонгуулийн хороо болон дүүргийн сонгуулийн хорооны дэргэд санал хураалтын автоматжуулсан системийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багууд байгуулагдан холбогдох сургалтад хамрагдан  ажиллаж байна.