Дуучин Селена Гомез “Marie claire” сэтгүүлийг чимж, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр "Би бусдад таалагдсан уран бүтээл гаргахын тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Есөн настай байхдаа “Мики маус”-т орж, урлагийн гараагаа эхэлж байлаа. 2007 онд “Шинэ Үнсгэлжингийн түүх” кинонд тоглосноор урлагийн гараагаа эхэлсэн гэхэд болно. Урлагийн карьерээ эхлэхэд надад хоёр сонголт гарсан. Жүжигчин эсвэл дуучнаар уран бүтээлээ хийх сонголт ирсэн. Би дуулах их дуртай. Тиймээс дуучин гэх мэргэжлээр урлагийн гараагаа эхэлсэн. Гэхдээ би жүжигчин гэх мэргэжлийг хог шиг хаяхыг хүсээгүй учир өнөөдрийг хүртэл өөртөө тохирсон дүрийг судлаад явна" хэмээн ярьжээ.Харин экс амраг Жастин Биберийн тухайд тэрбээр "Бидний харилцаа төгссөн. Гэхдээ бид салсан ч сайн найзууд болцгоосон. Гэхдээ би Биберийг мартахын тулд их хугацааг зарцуулсан.
Шинэ харилцаа эхлүүлэхэд саад болдог. Би залуу хүн хуримаа хийхгүй гэхэд зүгээр болзоход хүртэл хэцүү санагддаг. Биберийн экс хайр гэж хэлүүлэх, бичүүлэх би дургүй" хэмээн ярьжээ.