"Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх олны хараанд өртсөн жүжигчин П.Баттөр сүүлийн үед фитнесээр хичээллэж хүүхнүүдийн анхаарлыг татах болсон. Тэгвэл ойрд дэлгэцэнд харагдаагүй тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай Чанву ах аа” гэх тайлбартайгаар энэхүү зургийг нийтэлжээ. Жүжигчин залуу Солонгосын олон ангит кино болох “Анхны хайр”-ын Чанвугийн монголчуудын танил болсон жүжигчин Бэ Ён Жүнийг дуурайхыг хүссэн бололтой. Гэсэн ч түүний зураг Чанвутай адилхан гэхээсээ илүү 40 эргэм насны эмэгтэй гэж харагдахаар байгаа биз.