05.19

Нора хөтөч номоо хэвлүүлнэ

Загвар өмсөгч Нора ном бичиж байгаа аж. Энэ тухайд тэрбээр "Би олон орноор хэрэн хэсэж явсан. Их ч зүйл сурсан. Аль нэг оронд очоод газрын зураг бариад л, ийшээ явна, тэнд очно гэх зэргээр төлөвлөөд байдаггүй. Үүний оронд хотын төвд нь очоод хүссэн зүг рүүгээ хараад алхдаг. Би шинэ хотод төөрөх дуртай. “Let’s get lost” гэж өөртөө хэлдэг.
Нэг газар төөрөхөд олон шинэ зүйлийг нээж илрүүлдэг. Нью-Йорк, Парис, Милан, Сингапур, Хонг Конг хотыг би маш сайн мэднэ. Иймээс ч өөрийн үзсэн, харснаа бусадтай хуваалцахыг хүсэж, “Нью-Йоркт гэр бүл эсвэл найз бүсгүйтэйгээ ороход тохиромжтой ямар ресторан байдаг вэ?” гэх зэргээр найздаа зөвлөж буй мэт хэлбэрээр хөтөч номоо (guide book) бичиж байна" хэмээн ярьжээ.