Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд оролцох кино бүтээлийн бүртгэл явагдаж байгаа юм.
Тэгвэл “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино 15 номинацаар наадамд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Тус киноны Тайванаагийн дүрийг бүтээсэн МУСТА А.Ганчимэг “Leading role actress” буюу “Шилдэг эмэгтэй дүр” номинацид нэр дэвшжээ.
Дашрамд дурдахад, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 3-ны 17:30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болох юм.