7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их засварт ороогүйгээс авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам юм. Тодруулбал, 7 буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км авто замыг 1985 онд ашиглалтад оруулжээ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.