"Оскар", "Грэмми", "Эмми", "Алтан бөмбөрцөг" гээд дэлхийн хамгийн алдартай шагналын цуглуулгатай дуучин Шер 70 нас хүрлээ. 50 гаруй жил тайзан дээр дуулсан Шер бол хамгийн их цомог борлуулсан хөгжмийн ертөнцийн цөөхөн эмэгтэй дуучдын нэг билээ. Армян гаралтай Шер анх 17 настайдаа дуучны замналаа эхэлжээ. Тэр 1962 онд хөгжмийн продюсерийн туслах Сонни (Сальваторе) Бонотой кафед танилцаж улмаар гэрлэв. Тэд 1964 онд "Сонни ба Шер" дуэтээ байгуулан, "I Got You Babe" дуугаараа амжилтад хүрч чадлаа. Тэд 1969 онд охинтой болсон билээ. Энэ дуэт 1977 онд тарах хүртлээ 80 сая ширхэг пянз заржээ. Шер 2001 онд тайзаа орхихоо зарлаж, 2002-2005 оны сүүлчийн аялан тоглолтынхоо үеэр дэлхийн 20 гаруй оронд 325 концерт тогложээ. 20 гаруй кинонд тоглосон Шер бас нэгэн дээд амжилт тогтоосон. Энэ зурагт Шер 70 харин түүний ээж 90 настай. Ээж охин хоёр аргагүй л биеэ сайхан авч явж байгаа биз.