Хүннүгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд уг замын урд хэсгийг хааж хойд хэсгийн замаар баруунаас зүүн чигтээ явах байсан боловч Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдал болон иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор хөдөлгөөний чигийг өөрчлөн явуулахаар шуурхай зохицуулалт хийсэн тул нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн төлөвлөлтийг дараах байдлаар өөрчлөөд байна.
Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 15:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.
Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно. Харин баруунаас зүүн чиглэлдээ Гандийн гудамжаар яваад Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явна.
Харин Ч:28 чиглэлийн автобусууд хотын төвөөс Ривер гарден хороолол руу явахдаа Хүннүгийн гудамжаар оролгүй Олимп, Их Монгол улсын гудамжаар 1 талдаа явахаар хөдөлгөөн зохион байгуулагдсан тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.