05.25

Нара гарын үсэг цуглуулсаар л

Дуучин Нара УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлээд байгаа бөгөөд түүнийгээ баталгаажуулахын тулд 801 хүний гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Түүний төлөө гарын үсэг зурсан анхны хүн нь хөхүүл хүүхэдтэй залуухан ээж байсанд тэрбээр ихэд олзуурхаж байгаагаа сошиал ертөнцөөр зарлаад амжив. “Сүүн мөртэй ижий анхны дэмжлэг үзүүллээ. Баяртай байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.