05.25

Вакцинд хамрагдах хугацааг ирэх сарын 1-нийг хүртэл сунгалаа


Он гарсаар орон даяар дэгдээд байгаа улаанбурхан өвчний тархалтыг бууруулах зорилгоор вакцинжуулах аян эхлээд байгаа билээ. Энэ өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 18-30 насны иргэд байгаа учраас энэ насны хүмүүсийг тавдугаар сарын 12-ноос вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулж байгаа юм. Вакцинжуулалтыг 14 хоногийн хугацаатай зарласан ч хамрагдах иргэдийн тоо бага байгаа учраас зургаадугаар сарын 1 хүртэл сунгахаар болжээ.