05.25

Дархан-Уул аймагт Р.Бурмаа, М.Сономпил, Н.Мөнхдаш нар нэр дэвшинэ

 

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам өнөөдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Үүгээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш нар тодорсон байна. Тус хороо энэхүү нэрээ тавдугаар сарын 27-нд болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах юм.

Онцлоход, УИХ-ын гишүүн М.Сономпил нь 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтад бичигдэн, МАХН-МҮАН-ын Шударга  ёс эвслийн нэрээр УИХ-д сонгогдож байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болж байгаа юм. Тэрбээр хэд хоногийн өмнө МҮАН-аас гарч, Ардчилсан намд элсэн, улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн болсон билээ.