Дуучин Ану урлагаас "зодог тайллаа" хэмээн нэг хэсэг шуугисан. Тиймдээ ч Ану нам жим амьдрах болсон юм. Тэгвэл Ану уран бүтээлдээ эргэн орсон гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр "Амьдрал минь төлөвлөснөөр л өрнөж байна. Би хоёр хөөрхөн охины ээж болсноороо эмэгтэй хүний амьдралын туршид бүтээж болох хамгийн хосгүй бүтээл бол үр хүүхэд гэдгийг ухаарч, мэдэрсэн юм. 16 настайгаасаа хойш тасралтгүй найман жилийг урлагийн карьерд зориулж, багагүй туршлагыг өөртөө бий болгосон маань яг одоо надад ихээхэн нэмэр болж байна. Тэр нь юу вэ гэхээр би өөрийнхөө шинэ уран бүтээлдээ эргэн орсон явдал юм. Энэ зун хийсэн уран бүтээлүүдээ үзэгч сонсогчдодоо хүргэхээр ажиллаж байна" хэмээн ярьжээ.