Хөтлөгч П.Одгэрэл хүний хань, хүүхдийн ээж болсон гэдгээ өөрийн цахим хуудсаар цацсан бичлэгийнхээ үеэр дуулгалаа. тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүүтэй болсон гэнэ. Ийнхүү нөхөрт гарч, үрийн зулай үнэрлэсэн бүсгүй СЭЗДС-ийн магистрын ангид суралцаж байгаа бөгөөд ангийнхантайгаа хамт "Үрс бүхний төлөө" хэмээх хандивын аян эхлүүлж, тоглолт зохион байгуулахаар болсноо дуулгасан юм.