05.26

П.Анужин: Элдэв аргаар мөнгө салгахыг оролдсон ч би тоогоогүй

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг тойрсон хэл ам сүүлийн үед нэлээд гарах болсон. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвших юм. Тиймдээ ч түүний өрсөлдөгч нарын зүгээс ч хар пи-ар ирж байх талтай. Тэгвэл хөтлөгч бүсгүй өчигдөр "Шударга ярья” нэвтрүүлэгт оролцож зарим асуултад хариулт өгсөн байна.

Харин нэвтрүүлгийн хөтлөгч түүнд найруулагч Б.Баатарын экс эхнэр жүжигчин Ч.Ундралтай маргалдаж байх үеийнх нь бичлэгийг үзүүлсэн юм. Тус бичлэгт П.Анужин "Чи өөрөө галзуу хүүхэн. Чи арчаагүйдээ амьдралаа алдсан. Чиний мэргэжил бол жүжигчин. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн амьтан байна. Чамайг ханилсан хань нөхөр чинь тэгж ярьдаг юм билээ. Чи бол худалч, хуурамч, галзуу. Чи өөрөө хөөгдөөд явчихсан хүүхэн юм байна лээ шүү дээ. Хань нөхөр чинь тэгж хэлсэн" хэмээн ярьж байгаа нь үлджээ.

Энэ тухайд П.Анужин “Тэр хүүхэн намайг дөрвөн жилийн турш дарамталж, элдэв аргаар мөнгө салгахыг оролдсон ч би тоогоогүй. Сүүлд нь ахаараа дамжуулж надтай уулзахыг хүсэхэд арга буюу очоод ийм зүйл болсон. Анхнаасаа зохион байгуулалттай үйл явдал болсон байх. Харин тэр Ундрал яагаад өөрийнхөө хэлсэн ярьсныг дэлгээгүй юм бол. Би Баатартай нэг өдөр ч хамт амьдарч үзээгүй. Харин ч бүр эхнэр нь намайг гүтгэх гэж их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн талаар Баатар надад сануулсан юм шүү” гэх тайлбарыг өгчээ.