Дуучин Нара УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр болсон билээ. Тиймдээ ч дэмжигчдээсээ гарын үсэг цуглуулж байсан юм. Түүний хувьд 3000 хүний гарын үсэг цуглуулах зорилго тавьж, зорилгодоо хүрчээ. Энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Та бүгдийн ачаар зорилтот 3000н гарын үсгийг цуглуулж чадлаа. Дэмжсэн хүн бүрт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье" хэмээн талархал илэрхийлсэн байна.