Дуучин, жүжигчин Жессика Симпсон сүүлийн үед загвар зохион бүтээгээд завгүй байгаа билээ. Энэ удаа тэрбээр өөрийн урласан шинэ усны хувцасны цуглуулгаа танилцуулсан бөгөөд мэдээж өөрөө тэдгээрийгээ толилуулсан байна.
Хэдэн долоо хоногийн өмнө тэрбээр хөхөө томруулах мэс ажилбар хийлгүүлсэн. Тэгвэл одоо өөрийн бүтээл болон шинэлэг биеэ бусдад гайхуулах сайхан боломж түүнд олджээ. Ер нь бол Жессика Симпсон өөрийн урласан хувцас, гутал, гоёл чимэглэлийг өмсөж, зүүдэг. Хэд хоногийн өмнө 35 настай үзэсгэлэнт бүсгүй нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр усны хувцас өмссөн хэд хэдэн гэрэл зургаа байршуулсан байна.