05.28

Бритни шүтэн бишрэгчдээ гайхшируулав

Попын гүнж Бритни Спирс тачаангуй хувцастай, халуухан бүжиг бүжиж, шүтэн бишрэгчдээ ангайлгах дуртай нэгэн билээ. Тэрбээр саяхан болсон тоглолтынхоо бичлэгийн хэсгээс “Вегаст юу болсон гээч” хэмээн бичиглэн Инстаграмд оруулжээ. Тухайн бичлэгт 34 настай дуучин бүсгүй улаан өнгийн хөхөвч, дотоожтой тачаангуй гэгч нь бүжиж байсан аж. Үүнийг нь харсан шүтэн бишрэгчид урьдын Бритни буцаж ирлээ гэцгээсэн байна.