АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зүлэгжүүлэлт, мод тарилт хийгдэж байна. Тэгвэл энэ асуудал шүүмжлэл дагуулж эхэллээ. Тодруулбал, ууланд зүв зүгээр ургаж ядан байгаа хайран сайхан шинэснүүдийг булгалж авч ирээд цахилгааны шугаман дээр булж алж байгааг хараад 1992 оноос өнөөдрийг хүртэл Монголд нийт 40 гаруй удаа ирж ажилаж байгаа ногоон байгууламжийн мэргэжилтэн Manfred Vesper үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Энэ модны нарийн хялгасан үндсийг нь тасдаж анх булгалж авахдаа л үхүүлсэн. Энэ моднуудыг энэ ямар ч хөрсгүй хайргатай нүхэнд өчүүхэн бага хар шороо хийгээд яаж ургах юм бэ. Энэ сайхан моднуудын төлөө би бүх зүрхнээсээ гашуудаж байна" гэжээ. Тэгвэл энэ талаар Модны болон экологийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд "10 хоногийн өмнөөс эхэлж АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд тарьсан моднууд дээрээсээ эхлээд Их тэнгэрийн зам дагуу болон Яармаг, Нисэхийн замд бүгд үхэж байна. Мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг байгуулагууд хямд үнээр өөрсдийн үржүүлсэн улиас болон бусад суулгацуудыг санал болоход аваагүй хэрнээ хятад суулгац өндөр үнээр шахсан баримт бий.Арай дэндүү авч идэхийн шуналаар дүүрсэн нөхөд модыг ээлж дараалан булшилж төсвийн мөнгийг идэж байна" гэсэн байна.