05.30

С.Жавхлан өрсөлдөөнд орж ирлээ

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан УИХ-ын сонгуульд нийслэлийн аль нэг дүүрэгт бие дааж нэр дэвшихээр болсон. Тэрбээр сонгуулийн 54 тойрог буюу Баянзүрхэд хүч үзэхээр болжээ. Тодруулбал, Ардчилсан намын “Шонхор” фракцийн Д.Арвин, Ардын намаас нэр дэвшиж байгаа П.Анужин нартай халз тулахаар болж байгаа гэнэ. тэгвэл 54 дүгээр тойрогт МАХН-аас жүжигчин Ц.Төмөрбаатар мөн өрсөлдөхөөр болжээ.