05.31

Дээгий рок урсгалаар уран бүтээл туурвиж эхэллээ

Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг бөмбөр, басс гитартай хоршин “Power” хэмээх хүнд рок урсгалын уран бүтээл гаргаад байгаа билээ. Тэрбээр энэ талаараа "“Хурд” хамтлагийн гитарчин Т.Нарсарын хүү бөмбөрчин Н.Бэмбээ болон “Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатартай хамтран “Power” хэмээх шинэ уран бүтээл хийсэн. Өмнө нь энэ төрлийн гурван хөгжмийн хоршил байдаггүй байлаа. Миний хувьд рок тэр дундаа хүнд рок уран бүтээлд тоглоно гэдэг цоо шинэ өнгө төрхийг илэрхийлж чадсан. Ер нь бол Дээгий олон талт хүн л дээ. /инээв/ Энэ уран бүтээлийг “Хурд” хамтлагийн гишүүн, Т.Нарсар бичсэн. Миний тоглолтыг Т.Нарсар эвдэж, намайг “Рок Дээгий” болгож чадсан гэж бодож байна" хэмээн ярьжээ.