05.31

Уугий уучлал гуйв

“Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт орооцолдсон талаар мэдээлэл цацагдсан билээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн “Guys” хамтлагийнхан Х.Бат-Ундралыг хамтлагаасаа гарсныг мэдэгдэж, гурвуулаа болсноо зарласан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Тухайлбал, тэд өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Х.Бат-Ундрал сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан. Тиймээс бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тэгээд ч гарсан гишүүнийхээ талаар ямар нэгэн зүйл яримааргүй байна” гэх тайлбар хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулах болжээ. Тэгвэл энэ Х.Бат-Ундрал өөрийн цахим хуудаснаа “Миний буруу. Найзуудыгаа ийм шийдвэр гаргахад хүргэсэн  миний буруу. Тэдний минь зөв. Найзуудыг минь битгий зэмлээрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье. Найз нартаа урлагийн алтан шар зам замд нь амжилт хүсье. Уучлаарай, Уугийгаа. Амьдрал үргэлж сайхнаараа” хэмээн хамтлагийнхнаасаа уучлал гуйсан байна.