Монгол Улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр удаан хугацаанд шалгагдаж, улмаар шүүхээс хорих ял сонссон “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд болох Ж.Капла нарын нөхдүүд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлжээ.
Тэд Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлж, уучлахыг хүссэн байна. Хэрвээ Ерөнхийлөгч тэднийг өршөөвөл тэд дараагийн шатны шүүхэд давж заалдахгүй гэсэн үг.
Яагаад Монголын газар нутаг дээр дураараа дургиж, хууль дүрмийг нь биелүүлээгүй, их хэмжээний татвараас зайлсхийж өнөөдрийг хүртэл эрх дархтай явсан гадаадын луйварчдад Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх ёстой юм бэ? Шүүхээс оноосон ялыг биеэр нь эдлүүлэх хэрэгтэй гэх хүмүүс ч олон байна. Ерөнхийлөгч захидлын хариуг юу гэж өгөх нь ихээхэн сонирхол татаж эхлэв