06.06

Мисс О.Ариунзул сургуулиа төгсчээ

Загварын ерөтнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвараар танигдсан мисс О.Ариунзул өчигдөр төгсөлтийн баяраа хийжээ. Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг төгсөж амьдралд ганц тохиолдох төгсөлтийн баяраа гэр бүл, найз нөхөдтэйгээ өнөр тэмдэглэсэн аж. О.Ариунзулыг дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгийг хүмүүс андахгүй. Монголын үлгэр жишээ залуухан хосууд  үр зулай үнэрлээд удаагүй. Тэгвэл Төгсөлтийн баярт нь зориулан Б.Амархүү "One event hall"-д ая дуугаа өргөж, төгсөгч нарын хамт эхнэртээ зориулан төрсөн өдрийн дууг хамт дуулсан гэнэ.