06.08

Холливудын залуухан хосууд салжээ

21 настай модель Жижи Хадид болон 23 настай дуучин Зейн Малик нар болзоод  долоон сар өнгөрсний эцэст салжээ. Тэдний харилцаа сүүлийн үед асуудалтай болж, байнга муудалцан салж нийлсээр өдийг хүрсэн аж. Тэр ч байтугай, Жижигийн төрсөн өдрөөр хоорондоо ширүүхэн маргалдаад авсан байна. Хосууд салсны дараа Жижи ихэд гуниглаж байгаа бөгөөд Зейн Маликийг санаж байгаагаа өөрийн хуудаснаа илэрхийлжээ.