Хөгжмийн ертөнцөд оюуны өмчийн хулгай байсхийгээд л гардаг. Саяхан ийм асуудалд дуучин Мадонна орооцолдсон юм. Нэгэн компани түүнийг продюссер Шеп Петтибоунтай хамсан 1990 оны хит дуу "Vogue"-гээ өөр дуунаас хулгай хийн зохиосон гэж буруутгасан билээ. Энэ дууг зохиохдоо Петтибоун тус компанийн эзэмшилд байсан "Love Break" дууны 23 секунд хэсгийг ашигласан гэж нэхэмжлэлд дурдагдсан аж. Хэргийн материалуудтай танилцаад шүүх энэ хэргийг шүүн хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзжээ.