Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа. Тэрбээр Орхон аймгийн 48 дугаар тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшин, АН-ын Б.Мягмарсүрэн, МАН-ын Д.Дамба-Очир нарын хүмүүстэй өрсөлдөх юм. Л.Аззаяагийн хувьд, 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүрэн эрдэнийн өргөмжлөл, 1994 онд Тува улсын Кезиль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн болж байсан нэгэн. Ийнхүү Л.Гүндалай мисс эхнэрээ Орхон аймагт "сойжээ". Түүний мисс эхнэр улстөрч болж чадах болов уу.