06.10

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Аргын тооллын: 2016.6.10, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.53-21.50
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах, бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.