06.10

Нара: Нэртэйгээр нь намайг жорлондоо хийгээд усаа татчих л даа

Дуучин Нараг нэр дэвшиж буйд эгдүүцсэн өнгө аястайгаар Ганбууш өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн бичлэг олон нийтийн цахим хуудсаар тараасан. Үүнийг зарим нэг нь захиалгатай гэж үзэж, Нараг дэмжигчин ихэд бухимдсан өнгө аястай байсан. Тэгвэл Дуучин Нара буюу Нарантуяа Гамбуушийн энэ бичлэг болон түүний тухай юу гэж бодож байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мөн тэрбээр энэ бичлэгийн захиалагчийг олуулахаар хуулийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн юм. Энэ тухайд тэрбээр "Хэн захиалж хийлгэснийг нь харна аа, үгүй тэр захиалагч нь нэртэйгээр нь намайг жорлондоо хийгээд усаа татчих л даа" хэмээсэн байна.