06.10

Д.Ганцэцэг төрсөн өдрөөрөө ”өөрийгөө” бэлгэнд авчээ

“Хувьсал” продакшины жүжигчин, МУСТА Д.Ганцэцэгийн төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Жүжигчин бүсгүй өглөө нь хоёр хөөрхөн хүүгээсээ амтат бялуу, гоёмсог малгай бэлгэнд авч, өдөр нь багын сайн найзуудтайгаа хамт баярлаж цэнгэсэн юм байх. Харин төрсөн өдрийн баяр үдэш нь “Хувьсал” продакшины уран бүтээлчдийн дунд үргэлжилсэн байна. Энэ үеэр жүжигчин бүсгүйд хамт олон нь “Cosmopolitan” сэтгүүлийг чимсэн зургийг нь  маш томоор угаалгаж чамин жаазанд хийж өгчээ. Жүжигчин Д.Ганцэцэг “Хөөх, өөрөө өөрийгөө бэлгэнд авлаа. “Хувьсал”-ынхаа үзэсгэлэнт охиддоо, ганц ханхүүдээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ.