06.11

Л.Ган-Эрдэнэ: Лхагваа ах надад цамцаа түр өмсүүлсэн

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Яг түүн шиг” шоунд оролцож байгаа билээ. Тэрбээр энэ шоуны  үеэр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг дууриаж үзэгчдээс багагүй үнэлгээ аваад байгаа юм. Энэ тухайд тэрбээр, "Ер нь Лхагваа ахыг дууриахад надад амар байсан. Ахтайгаа ойр дотно байдаг учраас ахынхаа хөдөлгөөн, амны хайрцаг, ярьдаг яриаг нь мэднэ. Жинхэнэ билэг танхай эр хүн шүү дээ. Лхагваа ах надад цамцаа бэлэглээгүй л дээ. Түрээслэсэн гэх үү дээ. Лхагваа ах “Миний дүү шоундаа амжилттай оролцоорой” гээд надад түр өмсүүлсэн юм" хэмээн ярьжээ.