УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд ажлын өрөөндөө согтууруулах ундаа ууж, тамхи татаж буй бичлэгийг Ийгл телевизийн сэтгүүлч н.Алтаншагай, Хуульч н.Бат-Ялалт нар олон нийтэд ил болголоо.
Энэ талаар сэтгүүлч Б.Алтаншагай “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундийн бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэсэн юм. Тэгвэл Х.Бат-Ялалт өөрийн утсаар Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, 50 сая төргөг шилжүүлж авсан болон тухайн мөнгөө данснаасаа авсан баримтаа дэлгэсэн юм.
Бичлэгийг хүргэж байна.


