Дуучин Кристина Агилера шинэ “The Voice” шоунд эргэн ирж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард жирэмсэн болсон тул “The Voice” шоутай байгуулсан гэрээгээ цуцалсан юм. Ийнхүү гурван улирал өнжсөний эцэст дуучин бүсгүй шоуны удирдлагуудтай дахин гэрээ байгуулж, шүүгчээр ажиллахаар болжээ. Шоуны ерөнхий зохион байгуулагч Филипп “Агилера онцгой нэгэн. Түүнийг хэн ч орлож чадахгүй. Дахин хамтрах болсондоо баяртай байна” гэжээ. Дашрамд дурдахад, “The Voice” шоу ирэх сарын 1-нээс эхлэн “NBS” телевизээр цацагдах юм. Шинэ улирлын шүүгчдийн зургийг тус шоуны албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна. Тодруулбал, шоуны шүүгчээр “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, дуучин Кристина Агилера, Карсон Дали, Блаке Шелтон болон Фарелл Уильямс нар ажиллахаар болжээ.
П.ТУУЛ