06.17

Дуучин Б.Маралжингоо Америкт суралцана

Дуучин Б.Маралжингоо нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлаад байгаа юм. Харин дуучин бүсгүйг “Яг түүн шиг” шоу фенүүдтэй нь дахин уулзуулаад байгаа билээ. Тэрбээр тус шоуны эхний хоёр дугаарын ялагч болоод байгаа юм. Харин нам жим байх хугацаандаа дуучин бүсгүй шинээр долоон дуу хийсэн бөгөөд эхнээс нь клипжүүлж байгаа гэнэ лээ. Шинэ цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд үүнийхээ дараа Америкт суралцахаар явах гэнэ. Энэ тухайд тэрбээр "Удахгүй АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа. Ажил 80 хувьтай бүтэж байна. Урлагаас өөр чиглэлээр суралцана. Гэхдээ урлагтаа хайртай хэвээрээ байх болно" хэмээн ярьжээ.