Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Удалгүй "UBS" телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсон.Тэдний салалтын талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдах болсон билээ. Тэгвэл Ч.Ундрал хэвлэлд ярилцлага өгч "Бид хоёр чинь салаад уулзаагүй хүмүүс биш шүү дээ. Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Баатараа долоо хоног болгон хүүгээ авна. Сайн аав. Мэдээж миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Манай Баатар чинь бол яг одоогоор айхтар хар болж харагдаад байна. Миний бодлоор бол тийм хүн биш. Их зөөлөн тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахд нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн. Их уярамтгай. Баатартай ам мурийдаггүй байсан" хэмээн ярьжээ.