"Боловсрол суваг" телевиз дэлхийн 39 оронд бүтээгдсэн "Яг түүн шиг" нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гаргаж байна. Ийнхүү Монгол Улс тус нэвтрүүлгийг албан ёсны эрхтэй хийх 40 дэх улс болж байгаа юм. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Э.Цолмонбаяр, хөтлөгч Б.Болд нар ажиллаж байгаа бөгөөд "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Э.Энхзол, Б.Амархүү нар оролцож нийт зургаан дугаар үзэгчдэд хүрээд байгаа юм. Тэгвэл энэ шоу ирэх долоодугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөх аж.