"Aerosmith" хамтлаг уран бүтээлээ 46 жил туурвисны эцэст сүүлчийн аялан тоглолтоо ирэх жил хийхээр болсон аж.Хамтлагийн ахлагч, дуучин Стивен Тайлер “Бид цаг нь ирсэн учраас л сүүлчийн аялан тоглолтоо хийх гэж байгаа юм” хэмээгээд дэлхий дээр он удаан жилийн түүхтэй, үндсэн бүрэлдэхүүнээ бүрэн бүтэн хадгалж үлдсэн ердөө хоёрхон рок хамтлаг үлдсэн бөгөөд нөгөөх нь домогт "The Rolling Stones" гэжээ. Сонирхуулахад, "Aerosmith" хамтлаг 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод байгуулагдсан билээ.