Дуучин Уитни Хьюстоны эд зүйлийг дуудлага худалдаагаар оруулжээ. Дуудлага худалдааны "Heritage" ордон талийгаач дуучны шүтэн бишрэгчдэд дурсгалын зүйлтэй болох боломжийг олгосон аж. Хьюстоны хувийн эд зүйлс дотор тоглолтын хувцас, тэр ч бүү хэл паспорт нь байсан аж. Тодруулбал, Хьюстоны 1985 оны хоёрдугаар сарын 19-нд авсан анхны паспорт байв. Сагсан бөмбөгчин Майкл Жорданы түүнд бэлэглэж байсан тоглолтын пүүз 20 мянган долларын үнэ хүрчээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэг хүн D&G брэндийн булган шубыг нь 16 мянган доллараар өөрийн болгосон гэнэ.Нийтдээ дуудлага худалдаагаар 500 гаруй мянган долларын эд зүйлс худалдаалжээ.