07.01

Орон сууц танилцуулах өдөрлөг болж байна

 

Хямдралтай орон сууцыг иргэдэд танилцуулах өдөрлөг өнөөдөр "Мишээл экспо" барилгын их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэхүү өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Уг ажиллагаагаар нийслэл хотод байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа юм. Энэ өдөр хямдрал, урамшуулалтай худалдаалагдаж байгаа орон сууцны төслийн мэдээлэл, банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө өгч байгаа юм. Түүнчлэн мэргэшсэн даатгалын компаниуд иргэдэд орон сууцны даатгалын үйлчилгээ үзүүлж байна.