УИХ-ын сонгуульд өрсөлдсөн П.Анужин сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн цахим хуудаснаа "МАН-ын Намын бага хурлын өмнө намын даалгаврыг хүлээн авч, илгээсэн тойрогт нь нэр төртэй ажиллаа. Хоёр зуун хэдэн мянган гишүүнтэй намаас нэр дэвшинэ гэдэг өөрийн хүсэл бус намын даалгавар байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Арван зургаан хоногт ажиллаж 6574 хүний санал авчээ. Миний төлөө саналаа өгсөн хүн бүхэнд туйлын их баярлалаа. Монгол түмнийхээ төлөө хийх үйл маань үргэлжилнэ.
Очсон газар бүрт өмөлзөн уйлах олон олон иргэдээ харж хайр халамж дэндүү дутсаныг мэдэрсэн. Тэдэнд хайр халамж, сэтгэл зориулах хэрэгтэй! Олон сарын өмнөөс зохион байгуулалттай явуулсан гүтгэлэг доромж бүхэнд надтай хамт байж, надад итгэж байсан үй олон хүмүүст чин сэтгэлээ талархаж байна. Цаг хугацаа бүгдийг харуулна" хэмээн бичжээ.