МУГЖ С.Жавхлан энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа морь, үхэр тэрэг ашигласан нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Харин өнөөдөр анхдугаар чуулганд тангараг өргөхөөр ирэхдээ морьт жагсаал дагуулж ирснээр олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Ямартай ч түр үнэмлэхээ авахдаа “Бүгдийг нь дээл өмсүүлж сургана” гэж хэлснээр шүүмжлэл дагуулсан тэрбээр энэ удаа унаанаасаа болж мөн л шүүмжлүүлээд байна.