07.06

Х.Тэргэл: Шинэ гишүүд намын кноп дардаг барлагууд л бүү болчихоосой доо

Өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцхан шиг илэрхийлж суудаг яруу найрагч Х.Тэргэл саяхан “Сонгууль болоод өнгөрлөө. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг нь ёс учир аз нь шовойсон аавын хүү, ээжийн охид намын нэрээр төрийн жолоо атгахаар болжээ. Ард олныхоо горьдсон горьдлогыг, хөхний хавдааг арилгах болтугай гэж ерөөе МАН гэгч намынханд. Зарим нэгэн энэ доорх нөхдөөс эхлээд даанч нэг төрд түй ч хэрэггүй нөхөд мэр сэр харагдана. Яалтай... Монголчууд бид ч эрдэмтэй, боловсролтой хүнийг хөлстэй хэдэн бөхчүүдээсээ үеийн үед дорд үзэж ирсэн сайхан ард түмэн. Допинг шахаж барилдмар болж жилдээ нэг болдог бөхийн дэвжээг арилжааны, зодооны талбар болгох хөлстэй сайхан бөхчүүд минь төрийн ордонд бүүр 4, 5-аараа заларлаа. За ямартай ч Сүхбат, Сумъяабазар нарт амжилт хүсье дээ гэж.

Миеэгомбо гуайн хүү Энхболд та энэ олон жилийн турш аз нь алгандаа багтаж яваа шигээ ард түмэнд жаахан ч атугай сэтгэл зүрх гарган ажиллаж, ирээдүйд намаа болон өөрийгөө булшлах нүхийг энэ дөрвөн жилд бүү л ухчихаасай билээ дээ гэж нэгэн цагт хамт ажиллаж байсны хувьд хүснэм. Их хуралд ялангуяа шинээр орсон гишүүд маань амьгүй албатууд, намын кноп дардаг барлагууд л бүү болчихоосой доо. Төрийн ажлыг яаж зарж тэрбум тэрбумыг босгохоо ярьж байснаа мартаж өөрийн намын болон өрөөл намын оффшор данстангуудаас мөнгийг нь хурааж авч мөнгө босгохын ерөөлийг өргөе дөө” хэмээн бичжээ.