07.06

Н.Наранбаатар: Наадмыг хүн хүч, зардал мөнгөөр зодож сүртэй болгож хийхгүй

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт  Н.Наранбаатар энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг найруулахаар болсон билээ. Тэгвэл Н.Наранбаатар найруулагч "Хятад хүн бэл бэнчингээр, төвөд хүн шидээр, монгол хүн амны бэлгээр гэдэг.  Бэлгэдлээ чухалчилдаг ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Хүннүгийн үеэс эхлээд Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнтэй, сургамжтай.  Монголчууд  ус гэдэг зүйлийг нүдний цөцгий мэт нандигнадаг байсан.  Гол мөрөнд  үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж аваад хэрэглэдэг. Элдэв зүйлийн юмыг  урсгахаас  цээрлэдэг байсан. Ер нь  усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна. Наадмыг хүн хүч, зардал мөнгөөр зодож сүртэй  болгож хийхгүй" хэмээн ярьжээ.