Жүжигчин, мисс Б.Гэрэлчулуун өөрийн гэсэн фитнестэй болжээ. Тодруулбал, тэрбээр нөхөртэйгээ хамтран монголын анхны “Jumping fitness” төвийг нээж, албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлээд удаагүй байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Нээлт дөхөөд шөнө нойр хүрсэнгүй. Энэ өглөөг сайхан үгээр угтъя даа. Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавьдаг. Мөрөөдөлтэй, зорилготой хүн оргилд хүрнэ, урагшаа” хэмээн бичиж найзууддаа дуулгажээ.