07.08

Бэкхемийн том шинэ машинаа жолоодох эрхтэй болов

Дэвид Бэкхемын том хүү Бруклин саяхан тээврийн хэрэгсэл жолоодох шалгалтаа амжилттай өгсөн бөгөөд өөрийн шинэ машин болох люкс ангиллын Мерседесээ хууль ёсны дагуу жолоодох боломжтой болов.Бруклин Хятадын "Huawei" брэндийн ухаалаг төхөөрөмжүүдийн зар сурталчилгаанд оролцох нэлээн боломжийн гэрээг байгуулснаар 130 мянган долларын урамшуулал авчээ. Ийнхүү тэрбээр өөрийн ажлын хөлсөөр машин авсан аж. Тус компани Бруклинийг зүгээр ч нэг сонгож авсангүй. Брүүклин бол залуу, царайлаг, залуучуудын дунд нэр алдартай нэгэн. Түүний амьдралыг олон сая залуус ажиглаж байдаг бөгөөд залуу хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлахад нь тус болно гэж тэд үзжээ.