07.18

Бритни Спирс экс нөхрөөсөө “гуйлга” гуйв

Хэд хоногийн өмнө дуучин Бритни Спирс хуучин нөхөр Кэвин Федерлайнтайгаа Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар уулзсан аж. Тэдний хөвгүүд Кэвины хоёр дахь гэрлэлтээс төрсөн бяцхан охидтой нь тоглож наадан, хөгжилдөж байх хооронд дуучин бүсгүй бүжигчин залуу асантай үр шилжүүлэн суулгах асуудлаар нухацтай ярилцсан байна. 

Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Бритни гурав дахь хүүхдээ Кэвинээс төрүүлэх бодолтой байгаа ч цаадах нь гэр бүлтэй учраас түүний үрийн шингэнийг ашиглах сонирхолтой байгаа гэнэ. 

Аав нь Бритниг энэ санаагаа орхи хэмээн ятгаж байгаа ч бүсгүй Кэвинээс тун дажгүй хөвгүүд төрүүлсэн учраас энэ нь хамгийн зөв шийдвэр гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Бритни энэ удаа охинтой болохыг мөрөөдөж байгаа аж. 
Эх сурвалж www.wikimon.mn