07.19

МУГЖ Т.Карма өөртөө ямар дүгнэлт хийв


Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаагаад авсан Т.Карма гуай өөртөө ийм нэгэн дүгнэлт хийжээ. Тодруулбал тэрбээр,  “Би заримдаа өвчтэй юм шиг улстөржих юм. Энэ надад хэрэгтэй гэж үү? Зарим хүнийг хатуу шүүмжилж өөртөө дайсан хураах юм. Яах гэж? Хэнд хэрэгтэй гэж? Бодлоо би... Зөндөө бодлоо... Эцсийн эцэст миний судсаар Монгол цус урсаж байгааг мэдэрлээ... Бурхан өршөөг, миний монголын ард түмнийг... Намайг улстөржлөө гээд миний монголын ард түмний амьдрал өөдөлдөгсөн бол би өөрийгөө золиослоно. Улс төр гэгч тавилттай жүжгэнд оролцохыг үл хүснэм...” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.